2025 оны Daisomall-д гоо сайхны бүтээгдэхүүн зах зээлийг байлдан дагууллаа.

Өнгөрсөн 2025 онд "Дайсо Молл" (Daiso Mall) онлайн дэлгүүрт хамгийн их борлуулалттай бүтээгдэхүүний  1-ээс 3-р байранд гоо сайхны бүтээгдэхүүн шалгарсан бол мөн хамгийн их эрэлттэй бүтээгдэхүүн ч  гоо сайхны бүтээгдэхүүн байсан байна. 
2025 он бол "Daiso- гоо сайхны бүтээгдэхүүнээр давалгаалсан жил гэж хэлж болохоор байлаа. Маш хямд үнэ, өндөр чанар, авсаархан жижиг савлагааг  хэрэглэгчдэд санал болгосноор  Daiso-н бүтээгдэхүүнүүд хэрэглэгчдийн гоо сайхны ширээг бүхэлд нь өөрчилж чадсан байна. 


Энэ онд хэрэглэгчдийн онлайнаар худалдан авсан болон  дэлгүүрээс шууд худалдан авсан бүтээгдэхүүний эхний 3 байрыг бүгдийг нь гоо сайхны бүтээгдэхүүнүүд эзэлсэн бөгөөд 1-р байранд хоёуланд нь нүүрний маск орсон байна. 
" Asung Daiso Co., Ltd." компаниас ‘2025 оны Daisomall-н 1-р сараас 11-р сар хүртэлх борлуулалт болон хэрэглэгчдийн сэтгэгдэл сэтгэл ханамжын судалгаагаар хамгийн их борлуулалттай TOP 3 болон гоо сайхны шилдэг бүтээгдэхүүнүүдийг (Beauty Best Pick) тодруулсан байна.


Борлуулалтаар тэргүүлсэн бүтээгдэхүүнүүд:
‘VT маск, Boncept тату стикер, Klavuu праймер’
2025 оны 1-ээс 11-р сарын хооронд борлуулалтын орлогоороо эхний гуравт орсон бүтээгдэхүүнээс  ‘VT Glow Sheet Mask’ тэргүүлсэн бөгөөд түүний чийгшүүлэх үйлчилгээ нь энэхүү үр дүнд хүргэсэн байна.  Хэрэглэгчид "Үнэ нь хямд учраас 2000 воны үнэтэй маскнаас илүү ойр ойрхон хэрэглэдэг", "Нүүрэнд сайн тогтдог болохоор маскаа тавиад гэр орны ажлаа хийхэд амар байдаг", "Өвөл болоод арьс хуурайшаад байгаа болохоор олноор нь авсан" гэх мэт сэтгэгдлүүдийг бичсэн байна. 
Дэлгүүрээс шууд худалдан авалт хийсэн бүтээгдэхүүний эхний 3 байрт:
Celderma Azulene Calming Mask (1-р байр)
Medipeel Wrapping Mask (2-р байр)
VT Reedle Shot Ampoule (3-р байр) тус тус нэрлэгдсэн бол 
Мөн 2025 Beauty Best Pick буюу энэ жил хэрэглэгчдийн хамгийн их сонгосон арьс арчилгаа болон нүүр будгийн бүтээгдэхүүний төрлүүдээс

 

Арьс арчилгаа: 
•    VT Reedle Shot 100 Ampoule (Арьс арчилгаа)
•    Boncept Vita C Ampoule (Цайруулах ийлдэс)
•    CNP Spot Calming Gel (Батга, үрэвслийн эсрэг)
•    Medipeel Sebum Cleaner (Гуужуулагч)
•    Madeca21 Toner (Мист/Тонер)
•    Celderma Azulene Calming Mask (Гидрогель маск)


Make up:
•    Tag Velvet Cover Cushion (Кушон)
•    DropBe Concealer (Консилер)
•    IPKN Blur Pact (Пудр)
•    Tag Dual Multi Shading (Шэйдинг)
•    Boncept Lip Tattoo Sticker (Уруулын будаг)
•    Tag Brow Pencil (Хөмсөгний харандаа) тус тус хамгийн их борлуулалттай

хэрэглэгчийн таашаалд хамгийн их хүрсэн бүтээгдэхүүнүүдээр шалгарсан байна. 
" Asung Daiso Co., Ltd."-компанийн зүгээс:"2026 онд ч мөн адил хямд үнэ болон өндөр чанарыг хослуулсан  шинэлэг бараа бүтээгдэхүүнүүдийг хэрэглэгчиддээ хүргэх  болно" хэмээн мэдэгдсэн байна.


© 2026 WAIDO, Powered by Shopify

      Login

      Forgot your password?

      Don't have an account yet?
      Create account