📌 Сүүлийн үеийн гоо сайхны бүтээгдэхүүний хамгийн тренд орц болон Ретинолын талаар хэр сайн мэдэх вэ? 💛
, by Dkeyz Bkeyz, 14 min reading time
, by Dkeyz Bkeyz, 14 min reading time
Сайн байцгаана уу? 😊
Өнөөдөр бид гоо сайхны ертөнцөд хүчтэй байр суурь эзэлж буй
ретинол найрлагын талаар дэлгэрэнгүй ярилцах гэж байна.
Хөгшрөлтийн улмаас арьс эргэн сэргэх хурд удааширсанаар арьсны шинээр сэргэн нөхөн төлжих мөчлөг уртсаж, үхэжсэн эд эсүүд гуужих явц мөн адил удаашралтай болдог.
Арьсны нүх сүв дэх тосны ялгаруулалт ихэсвэл батгашилт болон арьсны бусад асуудал ихээр үүсдэг.
Ретинол нь арьсны балансыг тэнцвэржүүлж тосны ялгаруулалтыг багасгаснаар
арьсанд үүсэх асуудлуудаас сэргийлэх төдийгүй батгашилтаас үүссэн нөсөө толбыг бүтгэрүүлж арьсны өнгийн жигд болгож өгнө.
Ретинолын онцлог шинж чанар
Ретинол гэдэг нь витамин А-аас гаргаж авдаг, хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй орц найрлага бөгөөд маш олон арьс арчилгааны бүтээгдэхүүний найрлагад багтаж ашиглагдсаар ирсэн байдаг.
Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар ретинол ба Retin-A-г хэрэглэснээр үрчлээ тэнийж, арьс коллагенаар тэтгэгдэн, арьсны өнгө жигдэрнэ. Retin-A нь арай илүү хүчтэй үйлчилгээтэй, эмчийн бичгээр олгогддог хувилбар ба арай л илүү хурдан хугацаанд илүү үйлчилдгээрээ ялгаатай юм.
Retin-A нь зарим нэг төрлийн батга гарамтгай арьсанд маш тохиромжтой. Ялангуяа хар цагаан толгойтой батганууд, хаалттай хар толгойтой батганууд, бөглөрсөн нүхжилт гэх мэт.
Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар ретинолыг хэт их хэрэглэвэл арьс хуурайшиж цочирдог гэжээ. Rosacea зэрэг арьсны хэт эмзэг өвчтэй хүмүүст мөн тохирохгүй байх тал ажиглагддаг. Ретинол Retin-A 2уулаа арьсыг нарны туяанд эмзэг мэдрэмтгий болгоно, улмаар арьс наранд түлэгдэх нөхцөлийг бүрдүүлж өгнө.
Эмзэг мэдрэмтгий арьстай бүх бүсгүйчүүдэд таарахгүй гэж үү?
Хэрэв та арьсны өвчин болох псириоз, rosacea тэй хэт эмзэг арьстай бол retinoid -ууд үрэвсэл үүсгэх магадлал ихтэй. Гэхдээ ийм арьстай хүмүүс бага багаар дасгаж арьс арчилгаандаа оруулах буюу, 7 хоногт 1 удаа хэрэглээрэй. Retinol хэрэглэхээсээ өмнө чийгшүүлэгч тоник түрхэх ба хэрэглэсний дараа өмнө заавал чийгшүүлэгч тос түрхэж хэвшээрэй.
Зуны улиралд хэрэглэхэд тохиромжтой бөгөөд урд шөнө нь ретинол хэрэглэж хоносон бол маргааш өглөө нь заавал SPF буюу нарны хамгаалалттай тос хэрэглээрэй. Нарны туяа хурц байх цагаар бол нарны тосны зэрэгцээгээр өргөн бүрх нарны малгай өмсөөрэй.
Тодорхой заах нас гэж байхгүй, одоо л хэрэглэхэд тохиромжтой гэж бодсон үедээ хэрэглэж болно. Үрчлээ үүсэхээс сэргийлж бас хэрэглэж болно гэхээр 20 иод наснаасаа эхэлж түрхэхэд аюулгүй. 30-аад наснаас эхэлж хэрэглэсэн тохиолдолд арьсан дээр нь батга гардаггүй юм байна. Мөн батгашаад байдаг бүсгүйчүүд энэ зовлонгоосоо ангижирч чаддаг байна. Ретинол хэрэглэсэнээр эмзэг арьстай бүсгүйчүүд хөгшрөлтөөс сэргийлэх үр дүнтэй арга болдог. Уйгагүй хэрэглэвэл арьсны нөсөө толбо алга болж арьсны хуурайшилт зогсон, уян ззөөлөн толигор болдог.
Бүх ретинолыг нарны гэрэл нэвтрэхгүй, маш сайн тагтай саванд хадгалах ёстой. Зөвхөн шөнийн цагаар түрхээрэй. Чийгшүүлэх тосныхоо өмнө хурууны өндөгний хэмжээтэйгээр 7 хоногт 1 удаа түрхэж эхлээрэй. Яваандаа түрхэх хугацаагаа ихэсгэж болно хэрэв ямар нэгэн харшил цочрол өгөхгүй бол. Хэрэв арьс улайж цочирол маргааш орой нь түрхэхгүй байсан нь дээр. Ретинолтой сэрумаа нүүр ба хүзүүний арьсандаа түрхээд 3 минутын дараа чийгшүүлэгч тосоо түрхээрэй. 2 шөнө дараалж хэрэглээд 1 шөнө өнжвөл зүгээр. Тэр үедээ тэжээлийн сэрум, гуужуулагч сэрумаа хэрэглэх боломжтой. Иймэрхүү хуваариар түрхвэл зүгээр шүү.
Ер нь маш сайн үр дүнд хүрэхийг хүсвэл ретинолоо түрхсэний дараа бусад арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдээ түрхэхээсээ өмнө 30 минут хүлээгээрэй.
⚠ Ретинол хэрэглэхдээ юуг анхаарах вэ?
✔ Бага агууламжаас эхэл
✔ Зөвхөн орой хэрэглэ
✔ Өдөр SPF заавал!
✔ Арьс эмзэг байвал давтамжаа тохируул
Эхний үед улайх, хуурайших бол хэвийн үзэгдэл ба арьс дасч байгаа хэрэг! 🙂
📌 Миний зөвлөмж 💡
|
1–2 долоо хоног |
Арьсаа дасах хүртэл 3 хоногт 1 удаа хэрэглэнэ. |
|
3-4 долоо хоногоос |
Шаардлагатай бол давтамж аажмаар нэмж арьсаа бага багаар дасгаарай |
👉 Хэрэв та ретинол хэрэглэж байгаа бол АHA BHA -тай гуужуулагч хэрэглэхгүй байсан нь дээр шүү. Учир нь ретинол давхар гуужуулалт хийдэг учраас давхар хэрэглэсэн тохиолдолд арьс тань цочирч эмзэгшинэ . Тиймээс аль нэгийг нь хэрэглэхийг зөвлөж байна.!
Ретинол бол
⏳ Тэвчээр + тогтвортой хэрэглээ = гайхалтай өөрчлөлт
Тиймээс хэмжээг нь тохируулан тэвчээртэй тууштай хэрэглэж хүссэн үр дүндээ хүрээрэй 😉✨
Ретинолын талаар мэдэж авсан бол, нэг удаа хэрэглээд үзвэл ямар вэ?
Share information and details about these products